Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж ажлаа өглөө
2015 оны 6 сарын 11

Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэвлэлээр гарч эхэлсэн авлигын хэргийн талаар мэдээлсэн бөгөөд тэр тухайгаа “Надад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Би ч шалгуулахад бэлэн байна. Хуулийн байгууллага буруутай эсэх, үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа түр чөлөөлөгдөж байна. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр шалгана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Түүнийг “Ховдын хөгжил” сангаас 350 сая төгрөг хувьдаа завшсан байж магадгүй гэсэн үндэслэлээр ийнхүү шалгаж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









22854
0 эможи