Хоёр жилийн хугацаатай итгэмжлэлийн гэрчилгээг гардаж авлаа

2015 оны 6 сарын 11

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр уг лабораторийн үйл ажиллагааг үр дүнтэйгээр зохион байгуулах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.

Мөн иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд ч, стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн лабораториор үйлчлүүлэх нь сорилт шинжилгээнд ч чанарын шаардлага хангасан үнэн зөв хариу гарах, сэтгэл ханамж таатай байх, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээх зэрэг олон давуу талтай юм. Тус эмнэлгийн лаборатори нь MNS/ISO 15189:2008 стандартын шаардлага хангаж, Стандарт хэмжилзүйн газрын Итгэмжлэлийн хэлтсээс хоёр жилийн хугацаатай итгэмжлэлийн гэрчилгээг гардаж авсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22835
0 эможи
keyboard_arrow_up