Жуулчны тээврийн хэрэгсэлд дугаар харгалзахгүй зорчих наалт олгож эхэллээ

2015 оны 6 сарын 11

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар жуулчин тээврийн том, дунд оврын автобуснууд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцохоор болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсох эрхтэй болсон билээ. Энэ хүрээнд уг эрхийг баталгажуулсан наалтыг стандартын шаардлага хангасан зөвшөөрөлтэй автобусуудад нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн төвөөс шууд олгож байгаа юм. Одоогоор уг наалтыг 111 автобусанд олгоод байна гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22824
0 эможи
keyboard_arrow_up