Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлж, нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ – т даалгав.
Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгожээ
ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ,
ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААС
ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил |
Хугацаа |
2015 онд санхүүжих |
1 |
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол /160 га/ 2015 120,0Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол /160 га/ 2015 120,0Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол /160 га/ 2015 120,0 | ||
2 |
Барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажил 2015 375,0Барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажил 2015 375,0Барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажил 2015 375,0 | ||
ДҮН |
495,0 |









