Хүнс, хөдөө аж ахуйн сайд хууль, тогтоолын төслүүдийг өргөн барилаа
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл болон Органик хүнсний тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжилж баталгаажуулах эрх зүйн орчин байхгүй байна. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт шаардлагатайг харгалзан Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа.
Хүний биед сөрөг нөлөөгүй, чанар сайтай хүнс хэрэглэх гэсэн иргэдийн хүсэл, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нөгөө талаас түүнийг баталгаажуулсан эрх зүйн зохицуулалт үгүй, жинхэнэ органик, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгчидэд тавигдах нийтлэг шаардлага, хэм, хэмжээ тогтоогдоогүй байгаа нь энэхүү Органик хүнсний тухай хуулийн төслийг боловруулах үндэслэл болжээ.









