Дугуйтай явж байсан хүүхдийг дайрсан осол гарчээ

Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Өвөр монгол рестораны урд замд М.Делика маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 24 настай эрэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.
Мөн ХУД-ийн нутаг Шувуун фабрикийн зүүн хойд замд Т.Хайгландер маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 11 эрэгтэй М-тэй мөргөлджээ
Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд амь насаа хохироох явдал гарсаар байна. Хэрэв таны хүүхэд 14 нас хүрээгүй бол Монгол улсын ЗХД-д заасны дагуу замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэдийгээр манай улсад дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдээгүй ч гэсэн. ЗХД дээр хэрхэн аюулгүй зөв зорчих талаар заасан байдаг боловч дугуй унаж хөдөлгөөнд оролцогсод энэ төрлийн мэдлэг дутмаг байдаг. Та хүүхэддээ унадаг дугуй худалдаж авч өгөхдөө техникийн бүрэн бүтэн байдал, таны хүүхэд ямар нэгэн эвдрэлтэй тормосгүй, цацруулагч гэрэлгүй, хамгаалах малгай байгаа эсэхийг ямар замд хөдөлгөөнд оролцож байгааг нь анзаарч байх хэрэгтэй









