Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

2015 оны 6 сарын 10

Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, Жендерийн тэгш байдлын яамтай хамтарч Залуучууд солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай зохион байгуулж салбарын залуу ажилтнуудыг харилцан солилцож  туршлага судлуулж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын 10 төлөөлөгчид энэ оны 06 дугаар сарын 02-ноос 11-ний өдрүүдэд тохиролцсон хөтөлбөрийн дагуу Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Энэхүү Залуучууд солилцооны хөтөлбөр нь хоёр орны хоорондын харилцааг өргөжүүлэхээс гадна, төлөөлөгчдийг хүлээн авагч орны соёл, уламжлал, түүхтэй танилцуулахад чухал ач холбогдолтой дурсамж бүхий хөтөлбөр юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22783
0 эможи
keyboard_arrow_up