Монгол Улс, БНТУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд  өчигдөр “Кемпински хаан палас” зочид буудалд туркийн хоолны амтыг мэдрүүлсэн нэгэн арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээг “Кемпински хаан палас” зочид буудал, “Туркиш Эйрлайнз” авиа компаниас зохион байгуулсан бөгөөд Турк улсын Истанбулын “Ciragan place”-ын ахлах тогооч хүрэлцэн ирж, хүндэс зочдод турк үндэсний хоол болон амтанг амтлах боломжийг олгосон юм. Хүрэлцэн ирсэн зочдод турк аргаар бэлтгэсэн чихэр болон дарсаар дайлсан бөгөөд тус улсын нэрийн хоол болох полов, амталсан хиам, бяслаг, салад, хонины махаар бэлтгэсэн хоолоор дайлсан билээ. Уг хоолны материалыг туркээс тусгайлан бэлтгэх авчирсан байна.