Автобусууд өнөөдрөөс хэвийн үйлчилж эхэлнэ
2015 оны 6 сарын 08

“Автобус-1”, “Автобус-2”, “Автобус-3” төрийн өмчит нийтийн тээврийн компанийн ажилчид ачаалал их, цалин бага гэх шалтгаанаар ажил хаялт зарласан. Тэд цалингийн системийг өөрчлөх шаардлагыг өнгөрсөн сарын 25-наас тавьсан. Гэвч одоо хүртэл тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа тул тэд ажилдаа эргэн орохоор болжээ. Тодруулбал, өчигдөр үйлдвэрчний эвлэл, нэгтгэлийнхэн зөвшилцаж ажил хаялтаа зогсоосон байна. Тиймээс өнөөдрөөс тэрийн автобусууд үйлчилгээндээ гарч эхэлж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









22698
0 эможи