Энхтайваны өргөн чөлөөний автозам хаагдах хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

2015 оны 6 сарын 06
3А, 3Б шугамын өргөтгөлтэй холбоотойгоор 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаана. Энэ хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Сөүлийн гудамжаар, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.
  • Сөүлийн гудамж дахь автозам сэтэлгээний үеэр 1 чиглэлийн 20 тээврийн хэрэгсэл энхтайваны өргөн чөлөөгөөр
  • Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх автозам хаах үед бага тойруу, жуулчны гудамжаар 9 чиглэлийн 178 тээврийн хэрэгсэл, Самбуугийн гудамжаар 11 чиглэлийн 112 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар 6 чиглэлийн 67 тээврийн хэрэгсэл үйлчилнэ
  • Цэцэг төвөөс Улсын их дэлгүүр болон Улсын их дэлгүүрээс баруун 4 зам хүртэлх автозамын хөдөлгөөнийг хаах үед Самбуугийн гудамжаар нийт   чиглэлийн 186 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар 7 чиглэлийн 97 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилгээ үзүүлнэ.
Авто зам хаагдахтай холбоотойгоор нийт тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20%-иар бууруулахаар төлөвлөөд байна.
Зам хаагдах үед дараахь арга хэмжээг авахаар төлөвлөөд байна. Үүнд:
  1. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах үед Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн зүүн талд Засаг даргын тамгын газрын орчим нийтийн тээврийн үйлчилгээний 2 түр зогсоол гаргах
  2. Сөүлийн гудамжаас Чингисийн өргөн чөлөө рүү орох уулзвараар нийтийн тээврийн хэрэгслийг зүүн эргүүлж 3 замын уулзвар болгох гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22651
0 эможи
keyboard_arrow_up