"Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

2014 оны 4 сарын 30

Зохион байгуулагчид: 
ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн Хүрээлэн, ЮНЕСКО-гийн үндэсний комисс, Боловсрол, Шинжлэх ухааны яам, ШУТИС, МУБИС
ICT in Education 2014 ENGLISH
Урьдчилсан хөтөлбөрийг эндээс татаж авна уу!

Хамтран зохион байгуулагч: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

ТОВЧ АГУУЛГА:
Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэхийг нэн тэргүүнд  тавьж буй ШУТИС нь 2 жилд нэг удаа улсын болон олон улсын хэмжээний бага хурал зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн ба энэ удаагийн бага хурлыг олон улсын хэмжээнд  ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн  технологийн хүрээлэн, БШУЯ, Улаанбаатар хотын Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС-тай хамтран зохион байгуулж, олон улсын экспертүүдийг урьж, бүх шатны боловсролын байгууллагын багш, удирдах ажилтныг оролцуулж байна. 

Тус олон улсын бага хурлыг зохион байгуулагчдын нэг ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн хүрээлэн нь сургалтын чанарыг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг үр өгөөжтэй ашиглах асуудлаар дагнасан байгууллагын хувьд боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх талаар бодлогын түвшинд зөвлөмж өгөх, бодлогын бичиг баримтад үнэлгээ дүгнэлт гаргах, мэдээллийн технологийг сургалтад хэрэглэх талаар аналитик судалгаа хийж, шинэ соргог болон үр өгөөжтэй арга барил, туршлагыг нийтэд түгээх үйл ажиллагааныхаа хүрээнд бидэнтэй хамтран оролцох болно.  

ХУРЛЫН ЗОРИЛГО:
Мэдээллийн технологийг боловсролын салбарт үр өгөөжтэй нэвтрүүлэх талаар хийгдэж буй гадаад, дотоодын шинэ санаачилга, туршлага солилцох, мэдээллийг түгээх, зөвлөмж гаргаж нийт боловсролын салбарын боловсон хүчин, удирдах ажилтнуудад хүргэх, энэ чиглэлээр боловсролын салбарт ажиллагсадын идэвхи санаачилгыг дэмжихэд чиглэнэ.  "ICT-EDU 2014" хурлын үндсэн чиглэлүүд:

  • Боловсролын салбар дахь мэдээллийн технологийн - Хөдөлгөөнт сургалт ба сургалтын нээлттэй нөөц материал

Хэлэлцүүлгийн агуулга, хамрах хүрээ: Их дээд сургуулийн өөрчлөлт шинэчлэлийн өнөө үед их сургуульд мэдээллийн технологи нэвтрүүлэх, тухайлбал, боловсролын болон их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем байгуулах, их сургуулийн чанарыг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах, хөдөлгөөнт сургалт болон боловсролын нээлттэй эхийн талаарх олон улсын түвшинд хийгдэж буй  судалгаа, туршлага, манай оронд нэвтрүүлэх боломж, гарах үр дүнг багш, эрдэмтэн, судлаачдын туршлага, санаачилгад тулгуурлан хэлэлцэнэ. 

  • Сургалтын арга зүйг сайжруулах санаачилга инноваци - Багшлахуй, суралцахуйн хөгжил

Хэлэлцүүлгийн агуулга, хамрах хүрээ: Мэдээллийн технологийг бүх шатны сургалтад ашиглаж буй өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, өөрийн орны бүтээлч сургууль, багш нарын туршлагаас санал солилцон, сургалтын нээлттэй эх материал, дидактик, заах аргын шинэ хандлагын талаар бусад орны туршлагыг олон улсын экспертүүдтэй хамтран хэлэлцэнэ.  ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН: - Боловсролын салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх сүүлийн үеийн чиг хандлагын талаар  - Мэдээллийн технологийг сургалтад ашиглах багшийн чадамжийг дээшлүүлэх талаар  - Боловсролын нээлттэй эхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг дэмжих талаар - Хурлын эмхэтгэл, зөвлөмж гаргана.

ЗОРИЛТОТ ҮР ДҮН: - Олон улсын экспертүүдийн оролцоотойгоор Монгол Улсын боловсролын салбар дахь мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох.

Хурал хийх хугацаа, байр: Хурлыг 2014 оны 5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль дээр (I байр 327, ШУТТНомын сангийн 604, 405) зохион байгуулна.

Хамрах хүрээ: Бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, эрдэмтэн, судлаачид оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2264
0 эможи
keyboard_arrow_up