Улаанбаатарт 15 хэм дулаан

2015 оны 6 сарын 05

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2015 оны зургаадугаар сарын 5-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орж салхи баруун хойноос секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.  Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



2015 оны зургаадугаар сарын 06-наас зургаадугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 6-нд ихэнх нутгаар, 7-8-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22596
0 эможи
keyboard_arrow_up