Нийслэл болох зарим үйл явдлын тойм
10.00 цагт “Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем”-ийн нээлтийн арга хэмжээ "Туушин" зочид буудлын Соёмбо танхимд болно.
14.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан лифттэй автобусыг Монголд анх удаа оруулж ирлээ. БШУЯ энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 700 сая төгрөгийн өртөг бүхий долоон автобус худалдан авч сургуулиудад нийлүүлж байгаа юм. 29-р тусгай сургууль дээр сургуулиудын автобусыг хүлээлгэн өгнө. Эл арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.
МҮОНРТ-ийн мэдээллийн төв
12.00 цагт Увс аймгийн Э.Цэрэвийн нэрэмжит “Ойрад” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Ээрэн Хүрээ” үндэсний дуулалт жүжиг тоглох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт Монголын үндэсний шигшээ баг, залуучуудын шигшээ багтай халз тоглолт хийнэ. Орлогоо буяны үйлсд зориулах юм байна. Энэ талаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэлийн хүрээлэн
13:00 цагт: Удтал чимээгүй байсан хадгаламж зээлийн хоршоод яагаад нэгдэх болсон талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын Хоршооллын Үндэсний нэгдсэн холбоо болон бусад байгууллага мэдээлэл хийнэ.