Сүхбаатар дүүргийн удирдлагууд аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа

2014 оны 4 сарын 30

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзах арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа нээж, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Цэндсүрэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн чанар, аюулгүй байдлын улсын ахлах байцаагч Н.Амарзаяа, Нийслэлийн Эрүүл мэндийн Сэтгэц дондолтын тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганчимэг болон холбогдох албаны хүмүүс, 150 байгууллагын төлөөлөл оролцов.

Энэ үеэр “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын талаар нийслэл, дүүргээс баримталж буй бодлого, зорилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”, “Тамхины хор уршиг, Тамхигүй орчин бүрдүүлэхэд аж ахуй нэгжийн оролцоо”, “Аттестатчиллын удирдамж”, “Тохижилт цэвэрлэгээний талаар нийслэл, дүүргээс хийж хэрэгжүүлсэн, цаашид хийх арга хэмжээ”-г тус тус хэлэлцлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2250
0 эможи
keyboard_arrow_up