Улаанбаатарт 21 хэм дулаан

2015 оны 6 сарын 02

2015 оны зургаадугаар сарын 2-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



2015 оны зургаадугаар сарын 3-наас зургаадугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар 3-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-5-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн ийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22425
0 эможи
keyboard_arrow_up