Өнөөдөр тээврийн хэрэгслийн татвараа төлөх сүүлчийн өдөр

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллаж байна. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв дээр төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байршин амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна.
Татвар төлөх хуулийн хугацаа маргааш буюу зургаадугаар сарын 01-нээр дуусна. Ажлын хэсгийн даргаас өгсөн үүргийн дагуу тавдугаар сарын 31-ний өдөр буюу ням гарагт Чингисийн талбайд төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байрлуулан 10.00-17.00 цагийн хооронд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулахаар боллоо. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Чингисийн талбайд татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын машины зогсоолд зохицуулалт хийж ажиллана.
Татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, зургаадугаар сарын 01-нээс хойш замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ |
||
|
Авто тээвэрийн болон өөрөө явагч |
Албан татварын хэмжээ |
1 |
2 дугуйтай мотоцикл |
2 500 |
2 |
3 дугуйтай мотоцикл |
4 000 |
3 |
Суудлын авто машин: |
/Цилиндрийн багтаамжийн |
4 |
Микробус /15 хүртэл суудалтай/ |
50 000 |
5 |
Автобус |
62 400 |
6 |
Ачааны машин: |
|
7 |
Тусгай зориулалтын автомашин |
16 000 |
8 |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл |
18 000 |
9 |
Бага оврын трактор |
8 000 |
10 |
Чиргүүл / даацын 1 тонн тутамд / |
8 000 |
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР |
||||
Авто тээвэр |
Бензин хөдөлгүүртэй |
Дизель хөдөлгүүртэй |
Жилд ногдуулах |
|
СО2 хийн |
СО2 (%) |
Хөдөлгүүрийн багтаамж(см3) |
||
А |
121-180 |
5.5-8.0 |
1500 хїртэл |
1800 |
Б |
181-250 |
8.1-10.5 |
1501-2500 |
2100 |
В |
251-350 |
10.6-12.0 |
2501-3500 |
3500 |
Г |
351-500 |
12.1-13.5 |
3501-4500 |
5000 |
Д |
501-750 |
13.6-14.5 |
4501-5500 |
7500 |
Е |
751-ээс дээш |
14.6-ээс дээш |
5501-ээс дээш |
9500 |
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ /төгрөгөөр/ |
|||
№ |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Хувь хэмжээ |
|
1 |
Суудлын |
Такси |
30000 |
2 |
Бусад /2000 см3 хүртэл/ |
20000 |
|
3 |
2001-3000 |
30000 |
|
4 |
3001 дээш |
40000 |
|
5 |
Ачааны |
1 тн хүртэл |
40000 |
6 |
1-2 тн |
45000 |
|
7 |
2-3 тн |
50000 |
|
8 |
3-5 тн |
55000 |
|
9 |
5-8 тн |
60000 |
|
10 |
8-10 тн |
65000 |
|
11 |
10 тн-с дээш |
70000 |
|
12 |
Автобус |
15 хүртэл |
40000 |
13 |
15-аас дээш |
60000 |
|
14 |
Цистерн |
50000 |
|
15 |
Тусгай |
40000 |
|
16 |
Чиргүүл |
30000 |
|
17 |
Механизм |
Тээвэр үйлчилгээний |
60000 |
18 |
Технологийн |
60000 |
|
19 |
Бага оврын |
30000 |
|
20 |
Мотоцикл, мопед |
2 дугуйт |
10000 |
21 |
3 дугуйт |
10000 |
|
|
НИЙТ ДҮН |
|









