Улаанбаатарт 14 хэм дулаан

2015 оны 5 сарын 31

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.  

2015 оны тавдугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, тэрэлж голын сав газраар Сэрүүсч 8-13 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 10-12 хэм  дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 853 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22420
0 эможи
keyboard_arrow_up