Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?

Viva city: Уламжлалт Хүүхдийн баярын арга хэмжээг Вива Сити хороолол 3 дахь жилдээ зохион байгуулагдана.
- 2015.05.31-нд Хүүхдэд зориулсан худалдаа үйлчилгээний өдөрлөг
- 2015.06.01-нд Хүүхдийн баярт зориулсан албан ёсны арга хэмжээ. Урлагийн тоглолтууд, худалдаа үйлчилгээ, тэмцээн уралдаан
Оролцох чиглэлүүд:
1. Хүүхдийн тоглоомын худалдаа
2. Амттан
3. Хоол
4. Хүүхдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээ г.м
Төв цэнгэлдэх хүрээлэн: Монголын Хөлбөмбөгийн Холбооноос 2015 оны 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын өдрийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Энэ өдөр МХБХ-ны “Цэнгэлдэх Хүрээлэнд”-д хүрэлцэн ирсэн бага насны хүүхэд бүхэнд хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, анхны гоолоо хаалганд оруулж, хөлбөмбөгийн гайхамшиг, баяр баяслыг мэдрүүлэх болно. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон хүүхэд бүрт бэлэг гардуулна.
2015 оны 6-р сарын 1-ний өдрийн 12:00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн
Hunnu Mall: Эх үрсэд зориулсан экспо 5-сарын 15,16,17, 30,31 6-сарын1-нд HUNNU Mall-д зохион байгуулагдах гэж байна. Та энд ирснээр Дино, Диза, Мази 3-тай цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Үүнд: хуруун хүүхэлдэйн жүжигчилсэн тоглолт, палентлогийн музей, бяцхан инженер бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалт, тоглоомын төв, мөн ээж хүүхдүүдэд зориулсан амттан, хүүхдийн тусгай бүтээгдэхүүн, гоо сайхан, сургалт зөвөлгөө гээд нийт 200 гаруй байгууллагуудын үзэсгэлэн худалдаа болон амталгаат худалдаа, азтан шалгаруулах, тэмцээн уралдаан гэх мэт та бүхнийг хөгжөөх бүхий л үйл ажиллагаа явагдана. Хүннү Моллоос зохион байгуулж буй “НЭЭЛТТЭЙ ТАЙЗ”-нд оролцож буй бяцхан авъяастангуудын тоглолтыг үзэж сонирхох боломжтой.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
2015 оны 05 дугаар сарын 28-аас 2015 оны 06 дугаар сарын 04-ний хугацаанд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Ихтайз, багатайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, АХА, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 11:00 цагт “Витафит” ХХК, ТВ-5 телевизтэй хамтран “Ундааны баяр” өдөрлөг ба бусад ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулна. Мөн номын худалдаа явагдана.
Улсын драмын эрдмийн театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг
Хүүхэлдэй театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагаас “Үлгэрийн баатрууд” парад
06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 14:00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг
06 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагаас VIVA CITY хороололд Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг тавигдана.
Үндэсний Цирк /АСА ЦИРК/
05 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас,
05 дугаар сарын 30-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
05 дугаар сарын 31-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт
Нийслэлийн Улаанбаатар чуулга
05 дугаар сарын 30, 31, 06 дугаар сарын 01-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт
Хүүхдийн номын ордон
05 дугаар сарын 29-нд 11:00 цагаас “Шидэт номын найзууд” уран уншлагын уралдаан
06 дугаар сарын 01-нд Нээлттэй хаалганы өдөр
Монголын хүүхдийн ордон
05 дугаар сарын 25-ны өдөр Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
06 дугаар сарын 01-ний 14:00 цагаас Баярын тоглолт









