Хүүхдийн баярын тухай

2015 оны 5 сарын 29

Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ.

 

Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Үүний дараа1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.
Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.  Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан юм.
Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-ндИх зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан бөгөөд эдүгээ 86 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Энэ өдөр түүхэн хуудаснаа хүүхэдтэй холбоотой олон тэмдэглэлт үйл явдал болж байсан нь нэн сонирхолтой юм. Тухайлбал, Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж бөгөөд энэ оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр эхэлж байсан бөгөөд Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний арван жилийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм.  Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 59 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг.
Тухайлбал Албани, Армен, Азарбайжан, Ангол, Австрали, Болгар, Белорус, Бенин, Босни Герцоговин, Куба, Чех, Эквадор, Истони, Жеоржия, Казакстан, Киргистан, Латви, Литва, Лаос, Молдав, Тажикстан, Түркместан, Украйн, Узбекстан,  Камбож, Вьетнам, Хорват, Словак, Этиоп, Герман, Македон, Монтенегр, Мозамбек, Польш, Румин, Серб, Словян, Танзани, Жмен, Португаль, Гвений Бусау, Масао, Ийст-Тимор, ОХУ зэрэг улс оронд 6 сарын 1-нд болон 6 сарын эхний долоо хоногийн Ням гарагт тэмдэглэдэг байна.  Үүний дотор манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм.
Өнгөрсөн 59 жилийн түүхэнд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн. Түүнчлэн 2011 оноос эхлэн Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд 2012 онд “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриаг дэвшүүлж байна. Мөн энэ удаагийн хүүхдийн баяраас эхлэн Хүүхдийн дуу, клип гарган багачууддаа танилцуулахаар болж, орон даяар 6 дугаар сарын 1-ний өдөр 11.00 цагт баярын арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлэх гэж байна.
 

Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ.Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Үүний дараа1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.
Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.  Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан юм.
Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-ндИх зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан бөгөөд эдүгээ 86 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Энэ өдөр түүхэн хуудаснаа хүүхэдтэй холбоотой олон тэмдэглэлт үйл явдал болж байсан нь нэн сонирхолтой юм. Тухайлбал, Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж бөгөөд энэ оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр эхэлж байсан бөгөөд Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний арван жилийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм.  Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 59 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг.
Тухайлбал Албани, Армен, Азарбайжан, Ангол, Австрали, Болгар, Белорус, Бенин, Босни Герцоговин, Куба, Чех, Эквадор, Истони, Жеоржия, Казакстан, Киргистан, Латви, Литва, Лаос, Молдав, Тажикстан, Түркместан, Украйн, Узбекстан,  Камбож, Вьетнам, Хорват, Словак, Этиоп, Герман, Македон, Монтенегр, Мозамбек, Польш, Румин, Серб, Словян, Танзани, Жмен, Португаль, Гвений Бусау, Масао, Ийст-Тимор, ОХУ зэрэг улс оронд 6 сарын 1-нд болон 6 сарын эхний долоо хоногийн Ням гарагт тэмдэглэдэг байна.  Үүний дотор манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм.
Өнгөрсөн 59 жилийн түүхэнд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн. Түүнчлэн 2011 оноос эхлэн Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд 2012 онд “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриаг дэвшүүлж байна. Мөн энэ удаагийн хүүхдийн баяраас эхлэн Хүүхдийн дуу, клип гарган багачууддаа танилцуулахаар болж, орон даяар 6 дугаар сарын 1-ний өдөр 11.00 цагт баярын арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлэх гэж байна.

- See more at: http://www.unen.mn/content/11750.shtml#sthash.jhWWNgNF.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22410
0 эможи
keyboard_arrow_up