Нийслэл рүү орох товчоодод мэргэжлийн хяналтынхан 24 цагаар ажиллаж байна

2014 оны 2 сарын 06

Сүхбаатар аймгийн Онгон сумын I, III-р багийн нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Сүх­баатар аймгийн хэд хэдэн суманд хөл хорио тогтоогоод байгаа юм.  Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин бөгөөд  вирүс нь хүнд халдварладаг. Тиймээс шүлхий өвчний тархалтаас  урьдчилан сэргийлэх чиглэлээр  нийслэл хэрхэн ажиллаж байгааг бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очироос тодруулахад, “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид  өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор Хэрлэнгийн гүүрийн постууд, Багануур, Баянзүрх, Яармаг, Эмээлтийн товчоодод 24 цагаар байрлан   өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ариутгал, хяналт шалгалт хийж байна. Мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө орон нутгаас тээвэрлэх, тууварлахдаа  мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ заавал авдаг. Хэрвээ ийм гэрчилгээ байхгүй бол бид хот руу нэвтрүүлэхгүй байгаа гэсэн хариулт өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
224
0 эможи
keyboard_arrow_up