МЗХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 4 сарын 29

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ирэх 9 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн Залуучуудын Чуулган”-ы бэлтгэл, хэлэлцэх асуудлын талаар санал солилцох, залуучуудад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцох зорилгоор Зүүн Өмнөд Азийн Тайланд, Лаос, Сингапур, Малайз зэрэг улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд эдгээр орны залуучуудын байгууллагын удирдлагуудтай уулзахын зэрэгцээ Азийн Залуучуудын Зөвлөл, Дэлхийн Залуучуудын Ассамблейн ерөнхийлөгч нартай уулзах юм.

Элчин сайд Б.Дэлгэрмаа МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчдийг 4 дүгээр сарын 28-ны өдөр ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзаж, Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаа, “Азийн залуучуудын чуулган”-ы бэлтгэл ажил, Зүүн-Өмнөд Азийн улс орноор хийж байгаа айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар ярилцаж, уг арга хэмжээнд Сингапур Улсад сурч, хөдөлмөрлөж байгаа оюутан залуусыг идэвхтэй оролцуулах, оюутан залуусын салбар холбоог албан ёсоор байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон уулзалт боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2238
0 эможи
keyboard_arrow_up