Ж.Ганбаатар: Биднийг хүчээр ажил хаяхыг тулгаж байна

Өнгөрсөн даваа гарагаас эхлэн төрийн өмчит “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийн жолооч, кондукторуудцалингаа нэмэгдүүлэхийг шаардан, ажил хаялт зарласан. Ажил хаялтыг дэмжтж буй жолооч, кондукторууд болон үйлдвэрчний эвлэлийнхэн бусад ажлаа хийх хүсэлтэй, ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн ажилчдыг хүчээр ажил хаяхыг шаардаж ажилд нь гаргахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан ажилдаа хийх хүсэлтэй байгаа ажилчдын төлөөлөл буюу “Автобус 1” баазын жолооч, кондукторууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд тэд “Үйлдвэрчний эвлэл бидний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, ажилд гаргахгүй дарамталж байна. Биднийг ажилдаа гарахаар өглөө ирэхэд Үйлдвэрчний эвлэлийн зүгээс зам хаажхэвтэх, хэл амаар доромжлох зэрэг үйлдлээр дарамтлан, ажил хаялтад хүчээр оролцуулж байна. Ажил хаялтад орж байгаа хүмүүсийг байгууллагын захиргаа, цагдаагийн байгууллага нийлээд ч хүч хүрэхгүй байна. Ажилчдыг хоёр талцуулж, цалин хөлс, нэр хүндийг нь хохироож байгаа Үйлдвэрчний эвлэлийн уваагүй үйлдэл хэрээс хэтэрч байна. Энд ашиг сонирхол зүйл хүчтэй яригдаж байгаа нь илт харагдаад байна. 25 хувийн нэмэгдэл энэ сарын сүүлийн цалин буюу маргааш буух цалингаас мэдэгдэх байсан. Гэтэл төр цалинг 25 хувиар нэмнэ гэсээо байтал. Үр дүнг нь харахгүй ажил хаяж байгаа нь ажилчдын биш, Үйлдвэрчний эвлэлийнхний буруу” гэсэн юм. Мөн тэд “Бид ажилласан цагаараа цалинждаг өнөөдрийн байдлаар гурав хоног ажиллалгүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн юм.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын орлогч захирал М.Цэвээн-Очир:
-Хэсэг бүлэг хүнээс болж бүх нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Ажил хаях нь хаяад, ажлаа хаяахгүй ээ гэсэн нь ажлаа хиймээр байна. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс бусад хамт олныхоо ажил хийх эрхийг боогдуулж байна. Өнөөдөр жолооч, кондукторууд сая орчим төгрөгийн цалин авдаг. Гэтэл огт цалин авдаггүй мэт ярьж байна. Энэ хүмүүсийн цалинг дахиад хүслээр нь нэмчихвэл 400-500 мянган төгрөгийн цалинтай эмч, багш нар яах билээ.
“Автобус 1” баазын жолооч Ж.Ганбаатар:
-Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног болж байна. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллалгүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана.









