Сонгинохайрханаас “хотын соёл”-ыг таниулж явна

2014 оны 4 сарын 29

Улаанбаатар хотын баруун захын дүүрэг Сонгинохайрханаас нийслэлчүүдээ хотын соёлтой иргэн болгон төлөвшүүлэхээр  “Хотын соёл” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.  Нийслэл хотынхоо 375 жилийн ойг угтан хэрэгжүүлж байгаа энэ төслийн нэгэн гол ажил нь “Хотын соёл-Танаас эхэлнэ” сэдэвт илтгэл, хэлэлцүүлэгийн арга хэмжээ юм. Долоо хоног бүрийн Баасан гарагт  Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Хотын соёл”-ын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийж байна.

Мөн хэлэлцүүлэгт олны танил хүмүүс оролцон, хэрхэн их хотын соёлтой иргэн байх талаар сонирхолтой ярилцлага хийж байгаа юм. Өнгөрсөн 2 хэлэлцүүлэгт тайз, дэлгэцийн урлагийн супер одууд гэж хэлж болох МУГЖ Н.Батцэцэг, МУСТА Д.Ганцэцэг нар оролцон Хотын соёлд хувь хүний оролцооны талаар, мөн анх гадаад улс оронд очоод хэрхэн “соёлын шок”-нд орж байсан тухайгаа ярьсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд залуучуудаас гарсан санал санаачилга, уриалгыг нэгтгэн Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх юм байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2233
0 эможи
keyboard_arrow_up