Нийслэлийн төр захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ

2014 оны 2 сарын 06

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс “Ухаалаг хот” хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга А/58 дугаар захирамж гаргаж, захирамжаар 2014 онд "Ухаалаг хот" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталлаа. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих, “Ухаалаг хот” хөтөлбөрийн хүрээнд эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох программ хангамж нэвтрүүлэх, төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн цахим нэг цонх бий болгох, газрын харилцааны төрөлжсөн мэдээллийн сан үүсгэх програм хангамж зохиох зэрэг төрийн үйлчилгээг сайжруулах, хялбарчилхад чиглэсэн 20 гаруй ажлыг хэрэгжүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
223
0 эможи
keyboard_arrow_up