Улаанбаатар 12-14 градус дулаан байна

2015 оны 5 сарын 28

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2015 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 02-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв: 

 

  29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн нутгаар, 6 сарын 1-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 29, 31-нд баруун зүгийн нутгаар, 30-нд болон 6 сарын 1-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22297
0 эможи
keyboard_arrow_up