Улаанбаатарт 23 хэм дулаан

2015 оны 5 сарын 26

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орж, салхи шуургатай байна.

2015 оны тавдугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 хэм, Говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаасс секундэд 6-11 метр.  21-23 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



2015 оны тавдугаар сарын 27-ноос тавдугаар сарын 31-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 27,29-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 27-нд зарим газраар, 28-нд говь талын нутгаар, 29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22204
0 эможи
keyboard_arrow_up