Тариаланчид 165 морины хүчин чадалтай трактортой боллоо

2015 оны 5 сарын 25

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах 2-р шатны арга хэмжээ өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, тус техник хэрэгслийг үйлдвэрлэгч Foton lovol компанийн ерөнхий менежер Чанг болон техник, тоног төхөөрөмж хүлээн авах тариаланчид оролцсон юм.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж буй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан Уг гэрээний дагуу 125-165 морины хүчин чадалтай 132 трактор, 90 чиргүүл, үр тарианы 48 комбайн оруулж ирэх бөгөөд одоогоор 40 гаруй тракторыг тариаланчид хөнгөлөлтэй зээлээр буюу жилийн хоёр хувийн хүүтэйгээр өгч эхлээд байна.
Энэхүү техник, тоног төхөөрөмж худалдан авах төсөл хэрэгжсэнээр манай орны тариалангийн салбарын түвшинг тогтворжих, тариаланчдийн техник хангамжийг нэмэгдүүлэх сайн талтай юм. Мөн 15 мянган га талбайд үр тариа хураах, 28 мянган га-д уринш боловсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэх юм. Түүнчлэн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар тус тус өснө гэсэн тооцоог гаргажээ.
Урд хөршийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж байгаа техникийг авахыг хүссэн аж ахуй нэгж эхний ээлжинд 20 хувийн урьдчилгаа төлнө. Харин үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд жилийн хоёр хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх учиртай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22189
0 эможи
keyboard_arrow_up