“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт эхэллээ

2015 оны 5 сарын 25

Аж  Үйлдвэрийн сайдын 2015 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 101 тоот тушаалаар “Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах” журам батлагдав.

Журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг чөлөөт бүсийн 3, 4дүгээр  хэсэгт  2015 оны  тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зарласан.

Чөлөөт бүсэд төсөл сонгон шалгаруулалтыг эхлүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

Төсөл сонгон шалгаруулалттай холбоотой асуудлын талаар Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас тодруулах боломжтой.

Шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төсөл хүлээн авах хугацаа:

 2015 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 09.00  цагаас  2015 оны  зургадугаар сарын 05-ны өдрийн  12.00  цаг хүртэл  

 Төсөл хүлээн авах хаяг,  харилцах утасны дугаар;

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын XI  байр, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1101 тоот

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22187
0 эможи
keyboard_arrow_up