ХУД-т “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт явагдаж байна

2014 оны 4 сарын 29

Монгол улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэнцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, хохирсон далд гэмт хэргийг илрүүлэх, өөрсдийгөө урьдчилан сэргийлэх чадвар суулгах зорилгоор:

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв, Цагдаагийн 2-р хэлтэс болон Нийгмийн хөгжлийн хэлтсээс сургалт зохион байгуулж байгаа юм байна.

Сургалтанд хороодын архаг архичид болон захиргааны зөрчил гаргаж байсан иргэд болон тэдгээрийн гэр бүлийн хүмүүс сургалтанд хамрагдлаа.   Сургалтыг Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нар “Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?” сэдвээр мэдээлэл хийж богино хэмжээний видео бичлэг үзүүлэн иргэдийн асуултанд хариулт өгч байв. ХУЭМН-ийн Сэтгэцийн эрүүл мэнд, Наркологийн кабинетын эмч Д.Оюунчимэг “Архины хор уршиг, түүнтэй холбоотой зарим асуудлууд” сэдвээр сургалт хийж, архинд донтох өвчин болон архины хэрэглээнээс үүдэлтэй зан төрх үйлийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, зөвлөгөө зөвлөмж хийв. Сургалтын дараа иргэдээс гарч буй санал хүсэлтийг хүлээн авч, сургалтын талаарх сэтгэл ханамжийн үнэлгээг авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2218
0 эможи
keyboard_arrow_up