Улаанбаатарт 23 хэм дулаан

2015 оны 5 сарын 25

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, нутгийн өмнөд хэсгээр халж, салхи шуургатай байна.

2015 оны тавдугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  21-23 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 21 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 


2015 оны тавдугаар сарын 26-наас тавдугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 26-нд зүүн зүгийн нутгийн зарим, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 27-нд баруун болон төвийн нутгаар, 28-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 26, 29-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22143
0 эможи
keyboard_arrow_up