Чулуун овооны тойргийн замыг түр хугацаагаар хаана

2015 оны 5 сарын 22

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажлыг 2015.05.22-ний өдрийн 23 цагаас 2015.05.25-ны өдрийн 06 цаг хүртэл хийх учир дээрх хугацаанд Чулууны овооны тойргоос баруун тийш Нарантуул ОУХТөв хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье. Зүүн талаас буюу Нарантуул ОУХТ-өөс ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Скай авто сервисийн зүүн гарцаар урагш эргэж Чулуутын 5,7,4-р гудамжаар явж Чулуун овооны зүүн талын Петровис ШТС-н урд гарцаар хойш гарч хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ үү гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22130
0 эможи
keyboard_arrow_up