“ICT EXPO 2015” үзэсгэлэн хүн ихтэй байна

2015 оны 5 сарын 21

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх зорилготой “ICT EXPO 2015” ес дэх жилдээ болж байна.

 

“ICT EXPO 2015” Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийн хүрээнд “БИДНИЙ ШИЙДЭЛ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР” уриан дор өнөөдөр 11.00 цагаас Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд эхэлсэн юм.

Энэхүү нийгэм эдийн засгийн нөлөө бүхий манлайлагчдыг хамруулсан үзэсгэлэн яармагийн ёслолын тууз хайчилах ажиллагаанд  Засгийн газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар оролцлоо.

Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбооны хэрэглээг илүү хялбар, тааламжтай болгох, бизнесийн холбоо харилцаа, үр дүнг илүү өндөр түвшинд хүргэх цоо шинэ технологиудыг дэлгэн үзүүлэхээр үзэсгэлэнд нийт дотоод гадаадын 41 компани оролцож байгаа юм байна.

Мөн ерөнхий ивээн тэтгэгч, Харилцаа холбооны анхдагч, тэргүүлэгч Мобиком Корпорацийн захирал Дэвид Холлидэй хэлэхдээ "Ивээн тэтгэж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Таван өдрийн турш энэ салбарын тэргүүлэгчид нэгдэж бидний амьдралыг хялбар болгодог бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах гэж байна. Дэлхийд 22 байгаа мазаалайг хамгаалах тал дээр мэдээллийн технологийг ашиглахад энэ үзэсгэлэн чухал ач холбогдолтой" гэлээ.

Өдгөө жил бүр энэ салбарын гэлтгүй хүн бүрийн зочлох, сонирхон үздэг үзэсгэлэнгийн нэг болж чадсан байна. Тус яармаг үзэсгэлэн тавдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22109
0 эможи
keyboard_arrow_up