Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал хойшиллоо
2015 оны 5 сарын 21

Энэ оны хоёрдугаар сард дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийн гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Хэргийн сэжигтнээр төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг саатуулан шалгаж, шүүхийн байгууллагад шилжүүлээд байгаа юм.
Тэгвэл Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 11.00 цагт эхэлсэн ч ирэх сарын 3-ны өдөр хүртэл хойшиллоо. Хойшилсон шалтгаан нь шүүх бүрэлдэхүүн бүрэн бүрэлдээгүйтэй холбоотой юм.
Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хэрэгсэхгүй болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









22090
0 эможи