Улаанбаатар хотын агаарын чанарыг тодорхойлох суурин харуул байршуулна

2015 оны 5 сарын 21

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/438 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй орчны агаарын чанарыг тодорхойлох зориулалт бүхий суурин харуул байршуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан ажиллана. Орчны агаарын чанарын суурин харуулыг байрлуулсан ажлын талаар гишүүд холбогдох саналаа бэлтгэж, 2015 оны 08 дугаар сарын 01-ний дотор хотын удирдлагуудад танилцуулахыг нийслэлийн Агаарын чанарын албанд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22078
0 эможи
keyboard_arrow_up