“ICT EXPO 2015” ес дэх жилдээ өнөөдөр эхэлнэ

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх зорилготой “ICT EXPO 2015” ес дэх жилдээ болох гэж байна.
“ICT EXPO 2015” Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийн хүрээнд тавдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “БИДНИЙ ШИЙДЭЛ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР” уриан дор өнөөдөр 11.00 цагаас эхлэх гэж байна.
Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбооны хэрэглээг илүү хялбар, тааламжтай болгох, бизнесийн холбоо харилцаа, үр дүнг илүү өндөр түвшинд хүргэх цоо шинэ технологиудыг дэлгэн үзүүлэхээр үзэсгэлэнд 60 гаруй байгууллага, компани оролцохоор бүртгүүлжээ.
Өдгөө жил бүр энэ салбарын гэлтгүй хүн бүрийн зочлох, сонирхон үздэг үзэсгэлэнгийн нэг болж чадсан байна.
ICT EXPO 2015-ын эхний өдрийн хөтөлбөр
11.00-14.00 – Нээлтийн ажиллагаа
14.30-15.00 - ДДЭШ ТВ ХХК бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга
15.00-15.30 - Юнител ХХК бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга
15.30-16.00 - Скайтел ХХК бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга
16.00-16.30 - Вертексмон ХХК бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга
16.30-17.00 - Монде ХХК бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга
17.00-17.30 - Софтлайн Азия ХХК бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга тус тус болно.









