Багануур дүүрэгт хийгдэх гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр иргэдтэй санал солилцлоо

2014 оны 4 сарын 29

НИТХ-ын 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дугаар тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх 12 байршлыг тогтоосон. Үүнд Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуус хэсэгт дахин төлөвлөлт хийж нийтийн орон сууцны хороолол байгуулах, 1 дүгээр хорооны Сургалтын задгай хэсгийг инженерийн дэд бүтцэд холбохоор нийт 78,8 га газарт дахин төлөвлөлт хийхээр багтсан байдаг. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас дахин төлөвлөлт хийх ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Залуус хэсэгт төсөл хэрэгжүүлэгчээр “Их наяд” ХХК шалгарсан байна. Төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьд тухайн хэсгийн айл өрхүүдээс санал авч, гэрээ байгуулах ажлыг өнгөрөгч хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 117 өрхтэй буюу нийт өрхийн 75 хувьд хүрэхгүй хэсэгтэй гэрээ байгуулсан байна. Энэхүү компани нь Залуус хэсгийн иргэдтэй гэрээ байгуулахдаа үл ойлголцол үүсгэсэн, нийтийн орон сууцны хороолол байгуулах бус одоо байгаа хэвээр нь инженерийн дэд бүтцэд холбох гэсэн асуудлуудыг ярьснаас гэрээ байгуулах ажил урагшлахгүй байгаа юм. Иймээс Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газрын дарга Ш.Ганхуяг өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж дахин төлөвлөлтөд хамрагдах иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсон асуултуудад хариулт өглөө.

Дахин төлөвлөлт хийх байршлуудыг сонгохдоо иргэд оршин суугчдын санал, дэд бүтэц техникийн судалгааг хийсний үндсэн дээр төслийн үр ашгийн тооцоог хийсний үндсэн дээр сонгосон. Харин Багануур дүүргийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлснээр шинэ хот болон хөгжих боломж бүрдэх юм. Иргэдийн хэлж байгаагаар “Их наяд” ХХК нь Залуус хэсгийн газрыг 1м2-ыг 40,000-100,000 төгрөгөөр үнэлж байгаа нь иргэдийн хувьд бухимдах үндсэн шалтгаан болж байгаа бол иргэд нийтийн орон сууцны томоохон хороолол болгон Залуус хэсгийг хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа энэ үеэр хэлж байлаа.
Сургалтын задгай хэсгийг дэд бүтцэд холбох ажлын хүрээнд гудамжийг тэгшлэх, зам тавих, байшингуудыг дулаалах ажлыг хийнэ гэдгийг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг хэлж байлаа. Энэхүү уулзалтаар Залуус болон Сургалтын задгай хэсэгт төр иргэнийг холбосон ажил хариуцах иргэдийн баг байгуулахаар боллоо. Багануур дүүргийн төр захиргааны байгууллагаас гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эрчимжүүлэх хийх чиглэлээр Нийслэлтэй хамтран дээрх хоёр байршлыг шийдүүлсэн. Энэ хүрээнд дүүргээс өөрсдийн санаачлага иргэдийнхээ оролцоотойгоор 2013 онд Нарийн хэсгийн 1-4 дүгээр гудамжийг инженерийн дэд бүтцэд холбох ажлыг 500 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийгээд байгаа билээ.

- See more at: http://zasag.mn/m/baganuur/view/5333#sthash.OkK2LBQS.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2197
0 эможи
keyboard_arrow_up