Цэцэрлэгчдийг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

2015 оны 5 сарын 18

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ногоон байгууламжийн 60 цэцэрлэгчид Японы Хоккайдо мужийн  Эрдэм шинжилгээний хүрээлэн, Ойн аж ахуйн туршилтын станцын доктор Сато Такао  сургалт зохион байгуулж байна.  Сургалт нь Улаанбаатар хотыг ойжуулах ажилд дэмжлэг үзүүлэх, Манай Улсад тарьц суулгац үйлдвэрлэх, зүлэгжүүлэлтийн  технологийг зааж сургах зорилготой юм. Энэхүү сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр сайн суралцсан 4-6 цэцэрлэгчийг 8-10 дугаар сарын хооронд 6 долоо хоног Японы  Хоккайдо мужид мэргэшүүлэх сургалтад хамруулдаг уламжлалтай.
Монголдоо ногоожуулалтын технологичийг бэлтгэн мэргэшүүлснээр  зүлэгжүүлэгтийг технологийн дагуу хийх боломж бүрдэх давуу талтай бөгөөд танхимын болон талбай дээрх сургалтад гурван жилийн хугацаанд нийт 240 хүн хамрагдах юм. Сургалтаар модыг үржүүлж тарих, үр түүж ялгах арга, соёлолтыг дэмжих арга, тариалангийн  суулгац ургуулах арга гэх мэт нарийн технологиудыг  заалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21951
0 эможи
keyboard_arrow_up