Улаанбаатарт 12 хэм дулаан

2015 оны 5 сарын 18

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2015 оны тавдугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:  Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнод, Дарьгангын талаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор   22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21936
0 эможи
keyboard_arrow_up