Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр

2015 оны 5 сарын 15

Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”. Анх НҮБ-ын ерөнхий Ассамлей 1994 оноос эхлэн энэ өдрийг гэр бүлийн баяр болгох тогтоол баталсан байна. Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-аас зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэд олон түмний анхаарлыг хандуулахыг зорьжээ. Гэр бүлийн өдрийг тэмдэглэхдээ жил бүр өөр өөр сэдэв сонгодог.

Тухайлбал, 2005 онд энэ өдрийг “Гэр бүлийн амьдралд ДОХ, ХДХВ-ийн нөлөө”, 2007 онд “Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн” сэдвийн дор арга хэмжээ зохион байгуулж байжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүр сонгосон сэдвийн дагуу илгээлт гаргадаг аж.

Өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран 09.00 цагаас гэр бүлийн өдрийг Соёлын төв өргөөнд тэмдэглэж байна. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцох бөгөөд арга хэмжээний үеэр гэр бүлийн талаар төрөөс баримталж буй бодлого, гэр бүлийн жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21912
0 эможи
keyboard_arrow_up