Тариалалтын явц 16.6 хувьтай байна

2015 оны 5 сарын 13

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн.
Зорилтын хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг, 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт хийхээр бэлтгэлээ хангаад ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 57.1 мянган га-д үр тариа үүнээс 56.0 мянган га-д улаанбуудай, 584 га-д төмс, 287 га-д хүнсний ногоо, 1.2 мянган га-д малын тэжээл, 7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 66.3 мянган га-д тариалалт хийж, 16.6 хувийн явцтай байна.
Үр тариаг энэ сарын 25-ны дотор, төмсийг 10-25-ны хооронд, бусад таримлыг 6 дугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21831
0 эможи
keyboard_arrow_up