Сүхбаатар дүүргийнхэн Иргэний үнэмлэхийг хүндэтгэлтэйгээр гардууллаа
Өчигдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ болон дүүргийн Бүртгэлийн хэлсээс “Монгол Улсын Иргэний үнэмлэхийг хүндэтгэлтэйгээр гардуулах ёслолын үйл ажиллагаа”-ааг зохион байгууллаа.
Үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нээж Монгол Улсын хойч ирээдүй болсон 16 нас хүрч хүүхэд залуучууд та бүхэн хуулиа дээдэлсэн, шударга, хариуцлагатай иргэд болж төлөвшөөрэй МУ-ын иргэн болж байгаад баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.
Мөн энэ үеэр СБД-ийн Бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Энхцэцэг иргэний үнэмлэхийн талаар товч мэдээлэл өгч Морин хуурын аялгуун дор дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч Ц.Цагаан, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Б.Байгалмаа, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Г.Баатарзориг нар иргэний үнэмлэхээ гардан авах 30 хүүхдэд иргэний үнэмлэхийг нь “Дурсамж”-ын хамт хүндэтгэлтэйгээр гардуулав.
Иргэний үнэмлэхээ хамгийн анх гардаж авсан Орос 3–р сургуулийн сурагч О.Номин-Эрдэнэ “Би Монгол Улсын иргэн болж байгаадаа маш их баяртай байна. Бас 16 нас хүрээд хуулийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болж байна. Өнөөдөр бидэнд иргэний үнэмлэх гардуулах ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаад талархаж байна” гэлээ.