Улаанбаатарт 12 хэм дулаан

2015 оны 5 сарын 13

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 


2015 оны тавдугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Говийн бүсийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгороор 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


 


2015 оны тавдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 18-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 14-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-нд говь талын нутгаар, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 15-16-нд дулаарна, бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21775
0 эможи
keyboard_arrow_up