Гамшигт өртсөн иргэддээ туслаж байна

2015 оны 5 сарын 12

Өнгөрсөн 4 дүгээр сард зүүн аймгуудын нутгаар хээрийн түймэр гарч  олон арван айл  орон гэргүй болж, хэдэн мянган толгой мал хорогдож, түймрийн улмаас байгаль орчин, мал амьтан ихээхэн хэмжээгээр сүйдсэн билээ. Тухайлбал, Сүхбаатараймгийн Түмэнцогтсум гэхэд л нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь түймэрт өртөж ихээхэн хэмжээгээр нэрвэгдсэн юм.
Орон нутагт тохиолдожбуй гамшгийн хөнөөлийг багасгах, голомтод ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэхийн тулд Эрчим хүчний яамны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлахаар шийдвэрлэж, 5,3 сая төгрөгийг шилжүүлж, салбарын үйлдвэр аж ахуйн газар, нийт байгууллага хамт олонд хандаж, тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.
Энэ уриалгыг дэмжиж Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын ажилтнууд 1,5 сая төгрөг, Эрдэнэтийн ДЦС-ын ажилтнууд 9 сая төгрөг, Налайхын ДЦС-ын ажилтнууд 1,6 төгрөгийн хандивыг тус тус Сүхбаатар аймгийн Нийтлэг үйлчилгээний газарт шилжүүлж, тэднээр дамжуулан тусламж хүргэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21747
0 эможи
keyboard_arrow_up