“Самбалхүндэв”-ийн оршуулгын газар дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болно

2014 оны 4 сарын 29

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу Далан давхрын оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор НИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д оруулж  төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр баталсан. Улаанбаатар хотын төв хэсэгт ЧД-ийн 12 дугаар хороонд 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байгаа тус оршуулгын газар нь 1927 оноос хойш үүсэн бий болж 1987 онд Ардын депататутын хурлын 72 тоот тогтоолоор албан ёсоор хаагдсан боловч иргэд одоог хүртэл бурхан болоочдоо сул зай олон нутаглуулсаар байгаа юм байна.
 Энд  47 586 шарил байдгаас хашааны гадна, айлуудын хашаанд 61 булш тоологдсон гэж албаныхан хэллээ. Нийт булшны 30 241 нь хэвийн, 16 767 нь эвдэрсэн, 517 нь ухагдан тоногдсон байдалтай байгаа юм байна.
 Тус оршуулгын газрыг дусргалын цэцэрлэгт хүрээлэн болгох талаар  иргэд, олон нийтээс санал авсан бөгөөд саналаа өгсөн иргэдийн 70 орчим хувь нь дэмжжээ.
 “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д Схамбалхүндэвийн эргэмжийн газар буюу Далан давхрын оршуулгын газрыг “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байхаар тусгагдсан. Уг төсөл нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх бөгөөд 2016 оны 11 дүгээр сард бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хийсэн төлөвлөлтийн зургаар тус төлсийн байршлын архитектур орон зайн шийдэл нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд төв хэсэгтээ үндэсний соёл, уламжлал, орчин үеийн архитектур орон зайг харуулсан дурсгалын цогцолбор, зүүн баруун хэсэгт байнгын үйл ажиллагаа бүхий шашны цогцолбор байх бөгөөд эдгээрийг холбосон цэцэрлэгт гудамж бүхий тохижилт, явган хүний болон авто зам байхаар төлөвлөжээ.
 Нэгдүгээр багц буюу концесс эзэмшигчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах ажлыг 2014 оны 10 сарын 01-нд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Гэрээ байгуулсаны дараа бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх бөгөөд шалгарсан концесс эзэмшигч нь 6 сараас дээшгүй хугацаанд ар гэрийнхэнийг нь эрэн сурвалжилж бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, цаг агаар дулаарах үеэс эхлэн чандарлах үйл ажиллагааг эхлүүлэх юм байна.
 Дараагийн 2 дугаар багц нь инженерийн дэд бүтцийн ажил юм.  Ирэх жилийн 3 дугаар сараас эхлэн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах ажил эхэлж бүтээн байгуулалтыг 2016 оны 3 дугаар сараас эхэлж 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байна. Уг ажлын хүрээнд цахилгаан ба дулаан хангамжын ажлуудыг  хийх юм байна. 3 дугаар багцын ажил мөн адил хугацаанд хэрэгжинэ. Тус багцын хүрээнд явган хүний зам, авто зам, эко авто зогсоол, газар нөхөн сэргээх, хөрс солих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж  байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2174
0 эможи
keyboard_arrow_up