Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар Улаанбурхан өвчний асуудлыг хэлэлцлээ

Дархлаажуулалтын зөвлөх хорооны ээлжит хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Номхондалайн бүсийн зөвлөх Др. Такашима Ёошихиро, Др. Шлютер Виллиям, АНУ-ын Өвчин судлалын төвийн мэргэжилтэн Гавин Грант, НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Аву нар оролцлоо.
Зөвлөлдөх хорооны хурлаар Монгол улсад бүртгэгдэж буй Улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, 2016-2020 онд хэрэгжүүлэх Улаанбурхан, Улаанууд өвчний хяналтын стратегид ДЭМБ-аас санал авч, хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Тэрээр зөвлөх мэргэжилтнүүд Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэнийг тэмдэглэн хэлээд, цаашид Улаанбурхан өвчний дархлаажуулалтын 10 хоногийг үр дүнтэй зохион байгуулах, бичил төлөвлөгөө гарган, дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн хүн амыг хэрхэн хамруулах талаар харилцан ярилцаж, санал зөвлөмжөө өглөө.









