БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн анхааралд

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл Жилд нэг удаа Аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдээр явагддаг бөгөөд энэ жилийн бүртгэлийн тов тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод одоо болтол бүртгэлийн тов гараагүй байна. Гэтэл сүүлийн өдрүүдээр зарим мэдээллийн хэрэгсэллээр БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл 2015 оны 5 дугаар сар 6-8-ны өдрүүдэд буюу гуравхан хоногийн хугацаатайгаар “Аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэсүүдээр явагдах гэж байна” гэсэн ташаа мэдээлэл олон нийтэд цацагдсаар байна. Тус ташаа мэдээлэл нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутагтаа буцаж ирсэн иргэд буюу дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй байгаа иргэдэд зориулсан бүртгэл бөгөөд энэхүү бүртгэл нь жилд 4н удаа явагддаг юм байна. тус зарлалыг www.hudulmur.mn хуудсанд байршуулсан болно. Харин Төв хөдөлмөрийн биржээс БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн энэ оны бүртгэлийн тодорхой тов гармагц www.hudulmur.mn цахим хуудсаар мэдээллэх юм байна.









