“Хүү төрлөө..,” нярай хүүхдийн арьсанд цочроох нөлөө үзүүлэхгүй нь батлагдлаа

Манай улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид янз бүрийн бараа бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд дотооддоо хийж үйлдвэрлэдэг болсон. Эдгээрийн нэг нь “Бумбын улаан хонгор” ХХК юм. Тус компани хүүхдийн өлгий, баривчийг дотооддоо үйлдвэрлэдэг болоод багагүй хугацааг ардаа үджээ. “Бумбын улаан хонгор” ХХК нь “Хүү төрлөө” брэндээ өнгөрсөн оны Есдүгээр сарын 20-ноос эхлэн үйлдвэрлэн гаргах болжээ. Тус брэндийн бүтээгдэхүүнүүд болох хүүхдийн өлгий даавуу, тоодон дээл нь Монголын минь хүүхэд багачуудад ихээхэн таалагдаж байна.
Их хотод маань үндэсний үйлдвэрлэл цэцэглэж, хаа сайгүй Монгол брэнд үүсч байгаа ч хөх толбот үрсийнхээ биеийн онцогт тохирсон өлгий даавуу Монголд минь байдаггүйг тэд анх нээн, “Хүү төрлөө” брэндээ үүсгэн байгуулжээ.
"Хүү төрлөө..," брэнд 2014.09.22-ны өдрөөс эхлэн анх үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2014.10.02-нд Зураач Х.Энхномин-д "Хүү төрлөө.., брэндийн брэндинг логог туурвих санал тавьж, улмаар уран бүтээлч "Жаргалтай гэр бүл" бүтээлийг урлаж өгчээ.
Ийнхүү тэдний үйл ажиллагаа улам өргөжин тэлж, 2014.10.24-нээс эхлэн "Хүү төрлөө..," Үндэсний брэнд бүтээгдэхүүн Скай Их Дэлгүүрт хамгийн анх худалдаалагдаж эхэлсэн байна.
Уртын дуучин Б.Номин-Эрдэнэ ээж болоод удаагүй байхдаа хөөрхөн охиныхоо хамт Аавын багц Хүү төрлөө.., Аавын багц Охин төрлөө.., өлгийний сурталчилгааны зураг авалтанд орж, 2014.11.18-наас эхлэн тус брэндийн албан ёсны нүүр царай болжээ.
Мөн MN25 дугаар суваг телевизээс зохион байгуулдаг Дуэт Дуэль нэвтрүүлэгт оролцож байгаа "Эзэмдэгч баг"-ийн Жүжигчин Эзэнмөнх, Дуучин Мөнгөнцэцэг нарт анхны рекламныхаа саналыг 2014.12.11-нд тавьсанаар тэд өөрийн брэндийг Монгол түмэндээ таниулж чаджээ.
Аливаа бүтээгдэхүүн, тэр тусмаа хүүхдийн хувцас бүтээгдэхүүн гэдэг хэрэглэгчийнхээ биед муу нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай байдаг. Тэгвэл Хүү төрлөө.., үндэсний брэнд бүтээгдэхүүн МХЕГ-ЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ-ын ЭРҮҮЛ АХУЙ НЯН СУДЛАЛЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН-ээр Нярай хүүхдийн арьсанд цочроох нөлөө үзүүлэхгүй нь батлагдаж, TL 06 MNS ISO/IEC 17025 стандартаар батлагджээ.









