Улаанбаатарт 4 хэм дулаан

2015 оны 5 сарын 06

Малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааралд: Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал хээрийн нутгаар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2015 оны 05 дугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-4 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны тавдугаар сарын 07-ноос тавдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 7, 8-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 7-нд зарим газраар, 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21507
0 эможи
keyboard_arrow_up