Галт зэвсэг хил нэвтрүүлэхийг завджээ

2015 оны 5 сарын 04

Дорнод аймгийн Эрээнцав  боомтын орох чиглэлээр  5 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын иргэн С.И гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21457
0 эможи
keyboard_arrow_up