Монголын Залуучуудын Холбоо “Ногоон” санаачлагуудыг ногоон гэрлээр дэмжинэ

2015 оны 5 сарын 04

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 5 дугаар сарыг “Ногоон” сар болгон зарлалаа. Ингэснээр Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудад  байгаль орчноо хайрлан хамгаалах, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө байгаль эхэд ээлтэй олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд уриалах зорилгын дор

“Ногоон” сарын хүрээнд Багануур дүүрэгт мод тарих өдөрлөг, Эко аяллууд, “Экологи-2015” улсын олимпиадыг зохион байгуулж, энэхүү олимпиадад оролцогчид нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлуудыг зохион байгуулах аж. Мөн Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассемблейд оролцох зочдод мазаалай баавгайн мэдээллийг хүргэж, олон улсад уг амьтныг сурталчлахын зэрэгцээ хамгаалахыг бүх нийтэд уриалахаар болжээ. Түүнчлэн энэ сарын хүрээнд залуучуудын “Ногоон” санаачлага төсөл хөтөлбөрүүдийг ногоон гэрлээр дэмжинэ гэдгээ ч МЗХ мэдэгдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21456
0 эможи
keyboard_arrow_up